Сонин содон зүйлс

2010-03-07

Та мөрөөдлөө биелүүлж чаддаг уу?

Та хичнээн удаа мөрөөдлөөсөө няцаж байсан бэ? Хэрвээ та няцаж байсан бол шалтгааныг нь дахиад нэг эргээд хардаа? Та тэр үед мөрөөдлөө авч хадгалахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? Та бүх хүчээрээ ажилласан уу? Та түүнээс илүүг хийж болох байсан уу?
Та дээрхи асуултад хариулаад өөрийгөө юун дээр алдсанаа нэг харсан байх. Тэгвэл доорхи зөвөлгөө таныг амжилтанд хүргэхэд тань хөтлөх болно.
-Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй. 

-Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх  л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм.

-Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа  л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

-Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа  л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий.

-Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна.

-Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. " Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр" .

-Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ.

-Даруу төлөв, шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй.

-Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл  хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй.

-Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм.

-Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм.

-Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай.

-Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ.

-Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. " Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй" .

Та явах замыхаа бүх шатыг харж байх албагүй. Хамгийн гол нь та эхний алхамаа л хийх хэрэгтэй. Ямар ч үед эхний алхам хамгийн хэцүү байдаг. Тийм учраас та эхний алхамаа хийсэн байхад цаашид танд илүү амар байх болно.
Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 419 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Х А Р Ц А Г А
Ёстой сонин содон зүйлс байх болно


Би энд байна уу? байхгүй юм уу?

Харцагахан

Сүүлийн бичлэгүүд

. Нэгэн Монгол лэспигийн бичлэг
. ҮХСЭН БӨӨГ ТҮЙВЭЭВЭЛ АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВДАГ
. Хэхэ сонирхолтой нэвтрүүлэг
. Lake Champlain гэх чөтгөр
. ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС
. Дажгүй дуу T-ara
. Хөөрхөн байна уу ?
. Хэ хэ жинхэнэ азгүй муур
. Есүс гарж ирэх гэж ч энэмуу хайруулын тавгийг зовоожээ
. Жинхэнэ амжуулдаг гар байнадаа
. Нөгөө хужаа нар чинь хулганатай самар цөмдөг болж
. Манай нөгөө үмхий амтай ярвагар царайтай урд хөршүүд маань ийм хөөрхөн болчиж
. Эвэртэй хүн бас байдаг л юм байна
. Gee feat S4 - Гэмгүй буруутнууд
. Хөөх еостой бөөн юм болвоо

Хуудас гүйлгэх заавар

Хэ хэ xvvгийн зөвөлснөөр доор нь ч баруун талд нь ч хуудас гүйлгэгчээ тавилаа Ц э с

Зочин таньд

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Цагхан

Цаг агаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Шилтэг Варез

Баннер

Найзууд

. Алмас

Зурхай,Ханш


Тоолуур

Миний блогийн 71102 дахь зочин та тавтай морилно уу!


© Харцага
Бичлэг: 30 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Бичлэг: 30 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Өндөг Ширхэг - 200₮ Үхрийн мах (КГ) - 3700₮ Хонины мах (КГ) - 3000 Цагаан будаа (КГ) - 1300 Байцаа (КГ) - 1100 Төмс (КГ) - 900 Лууван (КГ) - 800 Сонгино (КГ) - 900 Манжин (КГ) - 1000 Элсэн чихэр (КГ) - 2000 Ургамлын тос (1 литр) - 2800 Цөцгийн тос (КГ) - 3000 Сүү (1 литр) - 1300