Сонин содон зүйлс

2010-03-07

Анхны шөнө

http://i181.photobucket.com/albums/x229/konzoooo/gold11.jpg

Цонхоор өлийсөн алиман сар

Цоо ширтээд байх шиг

Аниргүй шөнө чив чимээгүй

Амьсгал даран чагнах шиг

Ичихийн зовлонд хүлэгтэй

Ихийн их хайраа би илчлээгүй

Анхны шөнө минь чи

Ариун ч гэсэн яасан тэнэг вэ?

Чи надад хайртай юу гэж

Чимээгүйгээс чи шивнэнэ

Хараацай насанд учирсан

Харцны хайраасаа зовж

Үнэнээр нь чамд өгсөн сэтгэлийнхээ

Үгийг би хэлж чадаагүй

Охин биеэ чамдаа өглөө

Орчлонд ганцхан чи миний хайр

Энэ л үгийг цагаа олж хэлээгүй

Ээ хөөрхий, балчир ухаан минь

Хэн ч хүрээгүй уруулыг минь

Хэлээрээ чи шимэн озно

Айх ичихийн хүлэгтэй би

Амьгүй юм шиг тэврэх ч үгүй хэвтэнэ

Олон жил сэтгэлээ шаналгааж

Олноос ганцхан чамайг хайрлахдаа

Онгон биеэ зориулах анхны шөнө

Орчлонгийн жаргал ханатал амталж

Дулаан зөөлөн уруулыг чинь

Дураа ханатал амталж

Сайхан чинийхээ биеийг

Санасанаа марттал тэврээгүй

Янхных бус ариун биеэр

Янагийн жаргалд уусан шингэж

Хүссэн газар бүхнээ энхрийлж

Хүлээсэн зовлонгоо марттал жаргаагүй

Бачуухан ухаан бодлыг минь

Багласан ичих зовоход

Байдаг бие хүлэгдчихээд

Би үхсэн мэт хэвтсэн

Бие өвдөх тэрхэн агшинд

Болиоч, яасан муухай юм бэ гэж

Бас л тэнэглэн шивнэсэн

Яг л тэр мөчид чи

Чи надад хайргүй гэж

Чимээгүйхэн зүрхэндээ гомдсон

Хайр энэ мөч дээр тогтдогийг

Харин тэгэхэд би мэдээгүй

Анхны шөнө эгрэж ирдэгсэн бол гэж

Алдсан ухаан одоо ч гэмшсээр...

Чамд би хайртай гэж

Уйлж байгаад тэврэхсэн

Чамаар гуйлгаж үнэрхэлгүй

Унаган биеэ нүцгэлэхсэн

Хүлээхийн зовлонд хатсан биеэрээ

Хүсэл хайраа жаргаахсан

Санаа сэтгэлд мөнхөрсөн

Сайхан нүд биеий чинь

Санасан цангаагаа тайлтал

Саран дор энхрийлэхсэн

Би эмэгтэй хүн гэж

Биеэ барих яасан тэнэг вэ?

Би чамд хайртай гээд

Бие сэтгэлээ дураар тавьж

Яагаад болохгүй байх вэ?

Яавч ичнэ гэдэг тэнэглэл

Биеэ өвдөхөөр яраглан янаглаж

Биеэ тавитал дураараа цэнгэж

Ариун бие үнэн хайраа жаргаах

Анхны шөнө эргэж ирэхгүй

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 566 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Х А Р Ц А Г А
Ёстой сонин содон зүйлс байх болно


Би энд байна уу? байхгүй юм уу?

Харцагахан

Сүүлийн бичлэгүүд

. Нэгэн Монгол лэспигийн бичлэг
. ҮХСЭН БӨӨГ ТҮЙВЭЭВЭЛ АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВДАГ
. Хэхэ сонирхолтой нэвтрүүлэг
. Lake Champlain гэх чөтгөр
. ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС
. Дажгүй дуу T-ara
. Хөөрхөн байна уу ?
. Хэ хэ жинхэнэ азгүй муур
. Есүс гарж ирэх гэж ч энэмуу хайруулын тавгийг зовоожээ
. Жинхэнэ амжуулдаг гар байнадаа
. Нөгөө хужаа нар чинь хулганатай самар цөмдөг болж
. Манай нөгөө үмхий амтай ярвагар царайтай урд хөршүүд маань ийм хөөрхөн болчиж
. Эвэртэй хүн бас байдаг л юм байна
. Gee feat S4 - Гэмгүй буруутнууд
. Хөөх еостой бөөн юм болвоо

Хуудас гүйлгэх заавар

Хэ хэ xvvгийн зөвөлснөөр доор нь ч баруун талд нь ч хуудас гүйлгэгчээ тавилаа Ц э с

Зочин таньд

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Цагхан

Цаг агаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Шилтэг Варез

Баннер

Найзууд

. Алмас

Зурхай,Ханш


Тоолуур

Миний блогийн 71222 дахь зочин та тавтай морилно уу!


© Харцага
Бичлэг: 35 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Бичлэг: 35 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Өндөг Ширхэг - 200₮ Үхрийн мах (КГ) - 3700₮ Хонины мах (КГ) - 3000 Цагаан будаа (КГ) - 1300 Байцаа (КГ) - 1100 Төмс (КГ) - 900 Лууван (КГ) - 800 Сонгино (КГ) - 900 Манжин (КГ) - 1000 Элсэн чихэр (КГ) - 2000 Ургамлын тос (1 литр) - 2800 Цөцгийн тос (КГ) - 3000 Сүү (1 литр) - 1300