Сонин содон зүйлс

2010-06-16

ҮХСЭН БӨӨГ ТҮЙВЭЭВЭЛ АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВДАГ

Ангилал: Сонин хачин
http://www.akg-images.com/akg_couk/_customer/london/images/en/collections/defraeye/x_akg2-V40-M3-2004-16_en.jpg

Амьд болон үхэгсдийн ертөнцөес гадна гуравдагч буюу зазсрын ертөнц гэж байдаг. Бөө, удганууд тэр ертенцөд нэвтрэх чадвартай. Тэд үхдэг ч бусадтай адилгүй.
Домогт "Бөөт агуй"-г хайхаар Уралын геологи-уул уурхайн Академийн багийнхан хүрч ирэхэд нутгийн олон хун "Тийм агуй газрын зураг дээр ч байхгүй, мухар сүсэг, худлаа яриа" гэж ятган болиулах ~ж оролджээ.
Манси сахиус. Хойд Уралын Ивдель хотын ойролцоо байрладаг Раскусиху тосгонд ирсэн оюутнууд Петр Топчилиний гэрт хоноглов. Манси үндэстэн, Петр тэдэнтэй дуртайяа ярьж, дайлсан архийг нь уусан ч агуйн тухай асуултад огт хариулсангүй. Энэ нутгийн оюутан Ацдрей Гилев оюутнуудад анх бөөгийн домгийг ярьж өгчээ. Тэр хар вагаасаа л Вогулийн агуйн үхсэн бөөгийн сунсийг сэрээж, уймуүлж болохгуй, тэгвэл аймшигтай өшөө авдаг гэж ярихыг сонсчээ.
Харин Петр өвгөн нэлээд халсны дараа ам алдаж "Агуй бий, гахдээ орох хаалгыг нь модоор хааж тагласан" гэжээ. Өглөө бүгд агуйг жайхаар явав. Өвөө тэдний шийдмэг, зоримог байдлыг хараад багийн ахлагч Стас Вишневскийг хажуу тийш дуудан аваачив. Тэгээд утсанд халхсэн зөөлөн үслэгюм түүнд өгөхдөө "Энэ бол хэрэмний сүүл, манси ястны сахиус. Хүзүүндээ зүү." гэв. Стас дотроо дооглонгуй байсан ч хөгшнийг гомдоохгуйн тулд зуүв. Өвгөн буугаа авах үед гар, мөн хузүүн дээр нь араатан хумсаар урсан мэт нүх сорвиуд байгааг Стас жараад түүнийг шилүүс эсвзл баавгайнд ноцуулж дээ гэж боджээ.
Үнэтэй олдвор. Харин тэд агуйг маш амархан олов. Сүх барин |урван цаг ноцолдсоны эцэст хаалгыг нээжээ. Стас чийдэнтэй малгай амсөөд агуйд оров. Эхний агуй долоон метр орчим үргэлжилж, өөр нэг агуйн ам үзэгдэв. Гэнэт харанхуйгаас ярзайсан шүдтэй, хохимой топгой чийдэнгийн гэрэлд гарч ирэв. Стас айсандаа хөшчихжээ. Хатаж
чийсон саарал арьстай занданшуулсан шарил түүн рүү ширгэсэн удээрээ ширтэнэ. Урт хар үсийг нь харахад эм хүн бололтой. Түүний ; хэлхсэн, хатгамалтай үслэг хувцсанд хонх, элдэв дүрс, сахиусыг битүү өлгөжээ. Стас энэ бол нөгөө беө гэдгийг ойлгов. Занданшуулсан шарилыг дээш татаж гаргах үед үдшийн бурэнхий боллоо. Шарилыг гялгар хальсаар ороожтавив. Тэд шарилаа Екатеринбургт аваачихад бөөн дуулиан дэгдэнэ дээ гэж баярлаж байлаа. Бүгд түүдэг галаа тойрон хооллохоор суув.
Гэнэт хачин чимээ гарав, яг л гялгар уут урж буй мэт. Стас занданшуулсан шарилаа өмхий хүрэнд идүүлчихэж магад гээд хөөхөөр очив. Гэтэл тэр хавьд юу ч алга. Стас тонгойн, дэнлүүгээ тусгатал гялгар уут дотроосоо хөлөрчээ. Яг л хэн нэгэн амьсгалсан мэт. Тэр үг ч хэлж амжсангүй.
Беөгөес зугтсан нь. Гялгар уут гэнэт урагдан хоёр ясан гар дээш цухуйн Стасын нүүрэнд шигдэв. Тэр айсан, өвдсөндөө маш чанга орилов. Бөө түүнийг тавьсангүй. Тэр гэнэт өвгөний гар, хүзүүн дээрхи
сорвийг санав. Стас сүүлчийн хүчээ шавхан мансийн сахиуснаас зуурахад бөөгийн гар жаахан суларч ирэв. Стас үхсэн бөөгийн гараас арай гэж мултран зугтахад найзууд нь түүний араас гүйлдлээ. Стасын нүүрнээс гоожсон цус цасан дээр дусалсаар. Тэд амьсгаа авангаа эргэж хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Тэдний араас цусан мөреөр нь үхсэн бөө элдэж явна. Тэд тосгон хүртэл гурван километр газрыг нисэх мэт шунгинан туулав. Өвөө тэднийг хараад "Хэлээгүй юу, гэтэл та нар өвгөний үгийг сонссонгүй" гэж үглэж гарав. Энэ үед херш айлын бүсгүй үнээгээ саагаад дуусчээ. Тэр сарны тод гэрэлд аймаар хар юм ирж явааг хармагц бөөгийн домгийг саналаа. Тэр энэ бүхнийг үлгэр гэж боддог байв. Гэтэл үлгэр амилжээ. Аймшигт зочин сарны гэрэлд шар шүдээ ярзайлган, ясархаг урт гараа түүн рүү сунгав. Хүүхэн айсандаа өвсний сэрээ шүүрэн авч, байдагчадлаараа бөөгийн цээжинд зоов. Тэгээд гүйсээр Топчилиний гэрт орж явчив. Манси хөгшин хөрш бүсгүйн бууралтаж амжсан үсийг хараад буугаа шүүрэн авч гарч гүйв.
Гэтэл гадаа хэн ч алга. Өвсний сэрээ маргааш нь агуйн хажуугаас олджээ. Өвгөн "Вогулийн бөө болгон 1000 хүртэл насалдаг" гэж ярилаа. Өвөө шал согтуу байсан ч энэ удаад түүний ярианд бүгд итгэжээ. Энэ явдлыг парапсихологич Владимир Заруцкий ингэж тайлбарлав. "Амьд болон үхэгсдийн ертөнцөөс гадна гуравдагч буюу завсрын ертөнц гэж байдаг. Бөе, удганууд тэр ертөнцөд нэвтрэх чадвартай. Яг ийм явдал Вогулийн бөөд тохиолджээ. Түүний оршин буй төлөвийг үхэл гэх аргагүй. Түүнийг занданшуулсан ч амьдралын хүчээ хадгалан үлджээ. Тодорхой нөхцөл бүрдэхэд тэр эргэн амьдрах магадлалтай. Үүнд агуй чухал үүрэгтэй. Тэрээр газрын гадаргуугийн процесстой ямар нэг холбоотой байж, занданшуулсан шарилын амьдрах хүчийг тэтгэдэг бололтой".
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 225 удаа

Сэтгэгдлүүд

2012-11-16 -

Бичсэн: Зочин
хэтэрхий товчилсон юм шиг санагдлаа.
. Шууд холбоос

2011-11-22 - Togloom bish shuu

Бичсэн: Зочин
Shashin yalanguya BOO gedeg bol zugeer neg togloom bish shuu. za ter busad n ch yahav. Boogiin araatan amitan, tenger erhes, gazar delhii geed morgodog n bugd tsaanaa nyagt holbootoi bh. Tiimdee ch tuugeeree damjuulan buhniig mederch chaddag bh gj bi bodmoi
. Шууд холбоос

2011-11-11 -

Бичсэн: Зочин
миа
миа улайх ууртай ууртай хэлээ гаргах raised eyebrow
. Шууд холбоос

2010-10-01 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2010-06-18 -

Бичсэн: Зочин
Дажгүй сайхан болжээ. Бөө хүний шарилийг шатааж тэнгэрийн оронд нь түргэн буцаадаг ёстой. Буддийн шашнаас болж монгол хүнийг газарт булж байгаа нь асар их аюултай л зүйл хийж байна даа. Ядаж одоо их олон бөөтэй болж байдаа энэ үед мэдэж байхад илүүдэхгүй зүйл бичжээ.
. Шууд холбоос

2010-06-17 -

Бичсэн: Зочин
эх сурвалж нь юу вэ? хаанаас вэ үнэн бол сонирхолтой л юм
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Х А Р Ц А Г А
Ёстой сонин содон зүйлс байх болно


Би энд байна уу? байхгүй юм уу?

Харцагахан

Сүүлийн бичлэгүүд

. Нэгэн Монгол лэспигийн бичлэг
. ҮХСЭН БӨӨГ ТҮЙВЭЭВЭЛ АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВДАГ
. Хэхэ сонирхолтой нэвтрүүлэг
. Lake Champlain гэх чөтгөр
. ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС
. Дажгүй дуу T-ara
. Хөөрхөн байна уу ?
. Хэ хэ жинхэнэ азгүй муур
. Есүс гарж ирэх гэж ч энэмуу хайруулын тавгийг зовоожээ
. Жинхэнэ амжуулдаг гар байнадаа
. Нөгөө хужаа нар чинь хулганатай самар цөмдөг болж
. Манай нөгөө үмхий амтай ярвагар царайтай урд хөршүүд маань ийм хөөрхөн болчиж
. Эвэртэй хүн бас байдаг л юм байна
. Gee feat S4 - Гэмгүй буруутнууд
. Хөөх еостой бөөн юм болвоо

Хуудас гүйлгэх заавар

Хэ хэ xvvгийн зөвөлснөөр доор нь ч баруун талд нь ч хуудас гүйлгэгчээ тавилаа Ц э с

Зочин таньд

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Цагхан

Цаг агаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Шилтэг Варез

Баннер

Найзууд

. Алмас

Зурхай,Ханш


Тоолуур

Миний блогийн 70935 дахь зочин та тавтай морилно уу!


© Харцага
Бичлэг: 2 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Бичлэг: 2 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Өндөг Ширхэг - 200₮ Үхрийн мах (КГ) - 3700₮ Хонины мах (КГ) - 3000 Цагаан будаа (КГ) - 1300 Байцаа (КГ) - 1100 Төмс (КГ) - 900 Лууван (КГ) - 800 Сонгино (КГ) - 900 Манжин (КГ) - 1000 Элсэн чихэр (КГ) - 2000 Ургамлын тос (1 литр) - 2800 Цөцгийн тос (КГ) - 3000 Сүү (1 литр) - 1300