Сонин содон зүйлс

2010-06-16

ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС

Ангилал: Сонин хачин
Шотландын Л ох Несс нуурын Несси хэмээх амьтны тухай хууч яриа, фото зурагнууд уг нуурыг дэлхийн анхаарлын төвд аваачин улмаар аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг болгосныг та эрхбиш дуулсан л байх. Алдарт Нессигийн ачаар Лох Несс нуур улсынхаа төсөвт жилдээ хоёр тэрбум доллар оруулдаг гэдгийг та мэдэх үү?
Тэгвэл манай оронд хөдөөний ард түмний дунд ч үл мэдэгдэх хачирхалтай амьтдын яриа одоо ч тэнүүчилж явдаг. Эдгээрээс зарим нэгийг цухас дурдъя.
...Алтны хайгуулч компанийн "буянаар" эдүгээ ширгэж үгүй болсон Улаан нуурын дотор "Толгой дээрээ титэм мэт залаатай, хоёр урт сарвуу бүхий 3 метр урттэй загас" байсан тухай Онгийн голын малчдын дунд нэгхэсэгтархсан. Ерньбол манай ард түмэн нутаг усны үзлээрзэ нуур цөермөө дөвийлгөн ямар нэг нууц сахиултай холбож ярьдаг тал бий. Гэхдэз Улаан нуурыг ширгэсний дараа зэгсзн дундаас 3 метр урттай, хоёр урт сарвуутай нэгэн сонин загасны яс олдсон бөгөөд нутгийн нэгэн залуу Хятадын наймаачинд 100 мянган төгрөгөөр худалдсан тухай яриа ч байдаг. Тэр ч бүү хэл Улаан нуурыг ширгэхээс өмнө нэгэн шенө нууранд ирж байгаагүй асар том шувуу ирж гуалин шиг урт загас шүүрч нисэхэд загасны хоёр урт сарвуу сарваганасаар одсон тухай харсан хүн ч гарч ирж байлаа. Мөн Тэрхийн цагаан нууран дээр энэхүү загас харагдсан тухай Хоргын тогоо орчимд нутагладаг иргэдэд ам дамжин яригдаж байсан удаатай. Увс, Буйр зэрэг олон олон нуурын тухай, тэнд байдаг амьтдын гухай олон олон итгэхэд бэрх яриа Монголын ард түмэнд байсан. Үүнээс хамгийн сонирхол татах нь Хевсгөл нууртай холбоотой яриа юм.
...Эрхүугийн худалдаачин Н.Ф.Моряшкин гзгч эрийн тэмдэглзлд энз тухай дурдагдсак байдаг. Уг тэмдэглэлд: "1912 оны зун Хөвсгөл нууран дзэр загасчилж яваад уртаараа 300 метр орчим, өргөнеөрөө 18 мөтр орчим далбагар сүүлтэй адлайн халимтай тестэй аварга загас нуурын уснаас дээш гарч ирээд зщ доошоо шумбан орохыг алмайран харсан аж. Энэ явдлаас хойш долоон жилийн дараа "Байгаль далайд ч тийм том загас байхыг би емнө нь олж хараагүй" гэж Моряшкин догдлон бичсэн байдаг. Харин иргэний дайны үед Колчакийн засаг Новосибирскт бүтэн жил ноёрхох үед цагааны цэргийн хурандаа, эрдэмтзн С.Махмудов дээрхи тэмдэглэлийн дагуу Хөвсгөл нууран дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц байгуулан ирж байжээ. Тус экспедиц Хөвсгөл нуурын аварга загастай гурван удаа таарч байсан ч гурав дахь удаагийнхдаа ганцхан хувь зураг дарж чадсан гэдэг.
С.Махмудовын тодорхойлсноор Номхон далайн аварга хөх халим Хөвсгөл нууранд байсан аж. Харамсалтай нь энэхүү экспедицийн судалгааны ажлын баримт бичиг ганцхан хувь дарагдсан тэрхүү зурагны хамт дайны хөлд үрэгдэн үгүй болсон. Гэхдээ уг зураг тухайн үедээ Эрхүүд нилээд олон хүний анхаарлыг татаад барахгүй зарим эрдэмтэд түүнийг Япон тзнгист авсан хуурмаг гэрэл зургаар худлаа дуулиан тараалаа хэмээн "Байгаль нуурын усанд ч байхгүй аварга халим Хөвсгөл нууранд байна гэж үү?" хэмээх гарчигтай няцаалтыг Чита хотын нэгэн сонинд нийтэлж байжээ. Уг шуугиан ингэсгээд намжсан учир нь харсан үзсэн гэх хоёр гэрч хоёулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэрч болох баримт бичиг нь бүхэл бүтэн хоёр дайны галд үрэгдэн үгүй болсон. Энэхүү нуурын итгэмээргүй яриа бүүр Хубилай хааны үеэс гаралтай байдаг тухай дархадуудын дунд яригдсаар байна.
Ази тивийн хамгийн гүнзгийд тооцогддог энэхүү нуурын ёроол одоо хүртэл тайлагдьагүй нууц хэвээр байгаа билээ. Тийм болохоор халим байгаа ч юм билүү. Эсвэл хөрсөн доогуур номхон далайтай холбогдцог суваг байгаа ч юм билүү. Өнгөрсөн зуунд л гэхэд Африкийн эрэг дэхь "Эри" нуур нь херсен доогуураа 180 км явж байж Атлантын далайтай холбогддог суваг байдгийг илрүүлсэн шүү дээ. Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 3547 удаа

Сэтгэгдлүүд

2016-04-24 -

Бичсэн: Зочин
Африкийн Эри нуур гэж газрын зураг дээр байхгүй юм. Хойд Америкт Эри нуур, Австралид Эйр нуур бий аль юм болоо. Андуурсан юм болуу алийг нь бичсэн бэ?
. Шууд холбоос

2014-09-18 -

Бичсэн: anuka (зочин)
Za za manai mongolch basch gj.Aldartai gazar shuu
. Шууд холбоос

2014-05-20 -

Бичсэн: зочин (зочин)
гоё мэдээ болсон бна шүү n i c e
. Шууд холбоос

2014-04-22 -

Бичсэн: тэнгис (зочин)
хэн ч таашгүй хөвсгөл нуурыг судлах тоног төхөөрөмж манай улсад байхгүй шүү дэ Судлана гэвэл хөрөнгө мөнгөнөөс эхлээд хэцүү ш дэ чаддаг хэд нь улс төржүүлэд л худлаа мөнгө олох хэрэгсэл болоод л дуусна шүү дэ Хөвсгөл нууранд живсэн зөндөө л машин байгаа одоог хүртэл авч чадаагүй л дэ чиний бичсэн амьтан арай ч байхгүй л дэ шүр сувд монголд бүртгэгдээгүй олон зүйлийн амьтад гарж ирэх байх дан ганц хөвсгөл гэлтгүй увс, хяргас ,хар ус, харнуур, толоб, дөргөн, тэлмэн, хурган, бөөн цагаан, өгий, тэрхийн цагаан, буйр, дархадын хотгорын нуурууд гээд зөндөө л судах далайн ёроолын амьдрал байгаа шүү дэ
. Шууд холбоос

2014-04-12 -

Бичсэн: Зочин
үнэхээр сонирхолтой мэдээ байна
алга ташилт
. Шууд холбоос

2012-09-05 - taalagdlaa

Бичсэн: erkhemseg
sonirholtoi bas ter bolgon hunii medeed baidaggyi zuiliig tawisan bna.
. Шууд холбоос

2012-05-24 - sonirhogch

Бичсэн: Зочин
en domog unen bol sonin l ym. nomhon dalaid iim avarga zagas baidag buguud sudlagdsan gevel mun l sonin ym. эргэлзэх

. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar
Иймэрхүү домог зохиож ялангуяа дэлхийд тархаахийн бол жуулчдын тоо мэдэгдэхүйц өснө гэж мунхаглан бодлоо.
. Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Зочин
алга ташилт
. Шууд холбоос

2010-06-18 -

Бичсэн: Зочин
Би энэ түүхийг ээжээсээ сонссон юм. Гэтэл Хятадын Шинжаны нутаг Алтайн нурууны үргэлжлэл уулын оройд нэг их том нуур байдаг юм. Тэнд бас л нэг иймэрхүү том загас байдаг бөгөөд нутгын Монголчууд жил бүр түүнд зориулж нэг хонь өргөдөг гэж ярьж байсан. Тэнд их сайхан том жуулчны бааз бий дээ. Ойрхон болохоор тийшээ очиод үзэж болно. Мөн өөрсдийн түүхээ сурталчлаад өгвөл бид ч гэсэн олзтой л байх болно шүү.
. Шууд холбоос

2010-06-17 -

Бичсэн: БОРОО (зочин)
энэ дээрх би шүү
. Шууд холбоос

2010-06-17 -

Бичсэн: Зочин
сонирхолтой юм. Тийм том загасны тухай домог би зөндөө сонсож байсан. Манай өвөө эмээ нар Хөвсгөлийнх болохоор ийм яриаг багадаа зөндөө л сонсож байлаа.
. Шууд холбоос

2010-06-17 -

Бичсэн: Зочин
Сонирхолтой л мэдээ байна
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Х А Р Ц А Г А
Ёстой сонин содон зүйлс байх болно


Би энд байна уу? байхгүй юм уу?

Харцагахан

Сүүлийн бичлэгүүд

. Нэгэн Монгол лэспигийн бичлэг
. ҮХСЭН БӨӨГ ТҮЙВЭЭВЭЛ АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВДАГ
. Хэхэ сонирхолтой нэвтрүүлэг
. Lake Champlain гэх чөтгөр
. ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС
. Дажгүй дуу T-ara
. Хөөрхөн байна уу ?
. Хэ хэ жинхэнэ азгүй муур
. Есүс гарж ирэх гэж ч энэмуу хайруулын тавгийг зовоожээ
. Жинхэнэ амжуулдаг гар байнадаа
. Нөгөө хужаа нар чинь хулганатай самар цөмдөг болж
. Манай нөгөө үмхий амтай ярвагар царайтай урд хөршүүд маань ийм хөөрхөн болчиж
. Эвэртэй хүн бас байдаг л юм байна
. Gee feat S4 - Гэмгүй буруутнууд
. Хөөх еостой бөөн юм болвоо

Хуудас гүйлгэх заавар

Хэ хэ xvvгийн зөвөлснөөр доор нь ч баруун талд нь ч хуудас гүйлгэгчээ тавилаа Ц э с

Зочин таньд

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Цагхан

Цаг агаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Шилтэг Варез

Баннер

Найзууд

. Алмас

Зурхай,Ханш


Тоолуур

Миний блогийн 71009 дахь зочин та тавтай морилно уу!


© Харцага
Бичлэг: 5 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Бичлэг: 5 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Өндөг Ширхэг - 200₮ Үхрийн мах (КГ) - 3700₮ Хонины мах (КГ) - 3000 Цагаан будаа (КГ) - 1300 Байцаа (КГ) - 1100 Төмс (КГ) - 900 Лууван (КГ) - 800 Сонгино (КГ) - 900 Манжин (КГ) - 1000 Элсэн чихэр (КГ) - 2000 Ургамлын тос (1 литр) - 2800 Цөцгийн тос (КГ) - 3000 Сүү (1 литр) - 1300