Сонин содон зүйлс

2010-03-07

Оросын алдарт зураач Айвазовскийн бүтээлийн тухай

 Оросын алдарт зураач - далайн зураг зураач Ивана Айвазовскогийн зурагнууд сүүлийн үед оросын уран зургийн дотроос хамгийн үнэтэй, хамгийн эрэлттэй бүтээл болоод байгаа аж. Авангард стилиэс ялгаатай нь түүний зурагнууд ойлгомжтой бас маш олон хүнд таалагддаг тул зургийг нь хуурамчаар хуулбарлан зурж борлуулах явдал ихэссэн байна. 

Өөрийн бүх л амьдралынхаа туршид зурж буулгасан далайн их сүр хүч, байгалийн гайхамшгийг дүрсэлсэн пейзаж, далайн зурагнууд нь зургаан мянгаас хол давжээ. Ннэ авьяаслаг зураач ихэнх уран бүтээлээ, далайн эсрэг зүгт харсан өөрийн урлангийнхаа цонхоор харж бус харин оюун санаандаа төсөөлөн бодож зурдаг байжээ. Заримдаа зураач маань захиалагчдыг урландаа урьж авчиран, тэдний  нүдэн дээр нэгээс хоёр цагийн дотор зургийг нь  зурж өгдөг байлаа.

Ийм өвөрмөц маягийн "шоу" үзүүлбэр нь түүнийг улам бүр алдаршуулж, захиалга ёстой ширүүн аадар адил "асгарсан" гэдэг. Түүний зураг нь ур чадварын хувьд дээд зэргийн чанартай зурагнууд тул тэр тусмаа барууны ертөнцийг шуугилж чадсан бөгөөд өнгөрсөн зууны 80-аад онд алдарт зураачийн зурагнууд хамгийн эрэлт хэрэгцээтэй байжээ.

Харин манай цаг үед Айвазовскийн зураг аукцион дуудлага худалдаа бүрт 19 - дүгээр зууны уран зургийн төлөөлөл болон заавал ордог болжээ.

Хамгийн хачирхалтай нь Айвазовскийн зурагны үнэ нь түүний хэмжээнээс шууд хамааралтай байдаг. Юу гэвэл, том хэмжээтэй зурагнууд нь үнэтэй, харин бага хэмжээтэй нь хамаагүй хямд байдаг.
Цюрихын "Кепле" хэмээх галерейн " Шуургатай тэнгис дэх худалдааны хөлөг" нэртэй багавтар хэмжээний тосон будган зураг нь ердөө 570 ам.доллараар зарагдаж байсан бол харин томоохон хэмжээтэй "Константинополийн дүр зураг" хэмээх зураг нь Sotheby's -ийн зуны дуудлага худалдаагаар 1сая 528 мянган ам доллараар зарагдсан байна.
Сүүлийн үед агуу их зураачийн бүтээлүүдийн үнэ улам бүр өссөөр байна. Sotheby's -ийн зуны дуудлага худалдаагаар Иван  Айвазовскийн "Өвлийн уянга" тосон будган зураг нь  553 мянга 250 фунт стерлингээр зарагдсан нь урьдчилсан худалдааны үнэлгээнээс даруй долоо дахин өндөр үнэ хүрчээ.  
 Christie's  -ийн 2007 оны  дуудлага  худалдаанд 1800- 1920 оны хоорондох,  "Оросын шилдэг зураачдын бүтээл" гэсэн оросын нэгдсэн зураачдын бүтээлүүдээс Иван Константинович Айвазовскийн "Тэсгэм хүйтэн өдөр Исаакиевскийн дуган" хэмээх зураг нь нэг сая 125 мянга 250 фунт стерлинг буюу хамгийн топ үнэ хүрсэн бол "Далайд үүр цайсан нь " хэмээх нэртэй өөр нэгэн тосон будган зураг нь 430 мянга 850 фунтов стерлингээр зарагджээ.  

Түүний" Гибралтарын хадан цохионы дэргэдэх Америкийн хөлөг онгоц" зураг нь Christie's -ийн дуудлага худалдаанд орж 2 сая 700 мянган фунт стерлингээр зарагдсан удаатай.  

Харин оросуудын оролцсон дуудлага худалдаагаар Айвазовскийн зурагнуудыг хамгийн өндөр үнээр худалдан авсан тохиолдлуудад худалдан авагч нь өөрийн жинхэнэ нэрээ нууцласан тохиолдол олон бий. Тухайлбал, 2007 онд Стамбулд болсон дуудлага худалдаанд түүний  "Крымын эрэгт байгаа далбаат онгоц" зургийг нэр нь үл мэдэгдэх худалдан авагч нэг сая, 500 мянган ам.доллараар авчээ.  

Дөнгөж  саяхнаас л түүний энэ алдарт зургийн эзэмшигч нь Айвазовскийн зургийг цуглуулагч, оросын томоохон бизнесмений нэг болох нь олонд тодорхой болсон юм. Орост ийм томоохон цуглуулгатай хүмүүсийг дурьдвал  "Арбат Престиж" компанийн ерөнхийлөгч  Владимир Некрасов мөн Крымд төрсөн алдарт санхүүч Александр Пономаренко нарыг дурьдаж болох аж.

Айвазовскийн бүтээлүүдийн тэнгэрт хадсан өндөр үнэ нь хувийн болон улсын музейнүүдээс түүний зурагнуудыг хулгайлах гол шалтаг болж байгаа юм.

2001 оны зун Санкт- Петербургийн Оросын Газар зүйн нийгэмлэгийн байрнаас Айвазовскийн зураг хулгайд алдагдсан байна. Гэмт хэрэгтнүүд  түүний 1851 онд зурсан, 1,5 метрийг харьцах 2 метр хэмжээтэй  "Коктебельскийн тэнгисийн буланд нар жаргах үед" хэмээх нэртэй тосон будган зургийг жаазнаас нь салгалгүй, шууд зүсч авсан хэрэг гарчээ.   Хулгайчид, үзэсгэлэн Нийгэмлэгийн үүдний танхимд гарч байгаа үед хамгаалалтгүй байсан үеийг нь ашигласан бөгөөд зураг одоо болтол олдоогүй байгаа юм.  

В 2002 онд гэхэд түүний 1872 онд бүтээсэн, "Харгиан дээрх усан онгоц" тосон будгийн бүтээл нь Новосибирскийн уран зургийн галерейгээс алдагдсан юм. Энэ зургийг 150 -180 мянган ам.доллараар үнэлж байгаа аж.

Хамгийн сүүлд буюу 2005 онд Одессын Уран зургийн музейгээс" Далай" зураг нь бас хулгайлагдсан байна.

Далай тэнгисийг дүрсэлсэн өөрийн зурагнуудын тухай Айвазовский,

 "Миний зургийг амилуулдаг гол хүч нь нарны гэрэл" хэмээн хэлсэн гэдэг.    












. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1998 удаа

Сэтгэгдлүүд

2019-05-21 -

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2017-12-27 -

Бичсэн: Зочин
Surprised Surprised
. Шууд холбоос

2015-09-24 -

Бичсэн: Зочин
Augaa zuraach bna.zurag n ulam uned orno do. Oros oron tom uls tsaasdaa uls n huchirheg humuus n bayan bolohiin hereer tuunii zurgiin erelt nemegdeh baih.
. Шууд холбоос

2011-11-03 -

Бичсэн: Зочин
тормолзох
. Шууд холбоос

2011-04-26 -

Бичсэн: Зочин
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
. Шууд холбоос

2011-04-26 -

Бичсэн: Зочин



алга ташилт алга ташилт
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Х А Р Ц А Г А
Ёстой сонин содон зүйлс байх болно


Би энд байна уу? байхгүй юм уу?

Харцагахан

Сүүлийн бичлэгүүд

. Нэгэн Монгол лэспигийн бичлэг
. ҮХСЭН БӨӨГ ТҮЙВЭЭВЭЛ АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВДАГ
. Хэхэ сонирхолтой нэвтрүүлэг
. Lake Champlain гэх чөтгөр
. ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС
. Дажгүй дуу T-ara
. Хөөрхөн байна уу ?
. Хэ хэ жинхэнэ азгүй муур
. Есүс гарж ирэх гэж ч энэмуу хайруулын тавгийг зовоожээ
. Жинхэнэ амжуулдаг гар байнадаа
. Нөгөө хужаа нар чинь хулганатай самар цөмдөг болж
. Манай нөгөө үмхий амтай ярвагар царайтай урд хөршүүд маань ийм хөөрхөн болчиж
. Эвэртэй хүн бас байдаг л юм байна
. Gee feat S4 - Гэмгүй буруутнууд
. Хөөх еостой бөөн юм болвоо

Хуудас гүйлгэх заавар

Хэ хэ xvvгийн зөвөлснөөр доор нь ч баруун талд нь ч хуудас гүйлгэгчээ тавилаа Ц э с

Зочин таньд

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Цагхан

Цаг агаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Шилтэг Варез

Баннер

Найзууд

. Алмас

Зурхай,Ханш


Тоолуур

Миний блогийн 70853 дахь зочин та тавтай морилно уу!


© Харцага
Бичлэг: 29 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Бичлэг: 29 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн
Өндөг Ширхэг - 200₮ Үхрийн мах (КГ) - 3700₮ Хонины мах (КГ) - 3000 Цагаан будаа (КГ) - 1300 Байцаа (КГ) - 1100 Төмс (КГ) - 900 Лууван (КГ) - 800 Сонгино (КГ) - 900 Манжин (КГ) - 1000 Элсэн чихэр (КГ) - 2000 Ургамлын тос (1 литр) - 2800 Цөцгийн тос (КГ) - 3000 Сүү (1 литр) - 1300